
NBA-ын “Нью-Орлеан Хорнетс” багийн лидер Эрик Гордоны бэртэл бүрэн эдгэрч, энэ сарын сүүлээр сагсан бөмбөгийн талбайд тоглоно гэдгийг “Нью-Орлеанс Таймс” сонин албан ёсоор мэдээллээ. Тэрбээр бямба гаригт багийн бэлтгэлд оролцсон бөгөөд үүний дараа бэртэлтэй байсан баруун өвдөг нь ямар нэгэн зовиургүй, бүрэн эдгэрсэн хэмээн мэдэгдсэн аж. “Зөгийнүүд”-д өнгөрсөн зуны драфтаар Остин Риверс, Энтони Дэвис нарын авьяаслаг залуу тоглогчдыг эгнээндээ нэгтгэсэн ч Гордон шиг туршлагатай, лидер тоглогч дутагдаж буй нь улирлын эхний хэдэн тоглолтоос тод харагдаж байгаа юм.
“ӨДРИЙН ШУУДАН”