
Ослын улмаас хоёр нисгэгч болон есөн зорчигч биедээ гэмтэл авснаас нэг нь бага насны хүүхэд байсан аж. Харин тэдний гурав нь гадаадын иргэд байгаа бөгөөд тэднийг одоогоор эмнэлэгт хүргээд байгаа юм байна. Албаныхны мэдээлснээр зорчигчдын ихэнх нь жуулчилж явсан гадаадын иргэд байсан гэнэ. “Air Bagan” Мьянмарт 2004 оны арваннэгдүгээр сараас эхлэн агаарын тээвэрт үйл ажиллагаагаа явуулж ирсэн томоохон компаниудын нэг юм байна.
Э.АНХТУЯА