Мини сагсан бөмбөгийн олон хотын тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2012.12.25-нд нийтлэгдсэн

Мини сагсан бөмбөгийн олон хотын тэмцээн болно

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос мини сагсан бөмбөгийн олон хотын тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тус холбооноос ирэх 2013 онд 25 үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсний анхных нь болох тус тэмцээн нэгдүгээр сарын 3-8-нд Улаанбаатар хотод, Спортын төв ордон болон “Мон Алтиус” биеийн тамирын дээд сургуульд болох аж. Тамирчид эрэгтэйчүүдийн төрөлд 2000-2001 онд төрсөн, мөн 2002 оноос хойш төрсөн гэсэн хоёр насны ангилалд, харин эмэгтэйчүүдийн төрөлд 2000 оноос хойш төрсөн тамирчид өрсөлдөх аж. Тэмцээнд нийслэлийн дүүргүүдийн шигшээ баг, Дархан, Эрдэнэт хот, мөн хойд хөршөөс Улан-Үдэ, Эрхүү хотын багууд, Улаанбаатар дахь орос сургалттай сургуулийн багууд оролцох юм байна.

Дашрамд дуулгахад, МҮСБХ-ны Үндэсний супер лигийн тэмцээн ирэх нэгдүгээр сарын 18-нд нээлтээ хийнэ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж