А.Бат-Ялалтын шүүх хурлыг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2012.12.25-нд нийтлэгдсэн

А.Бат-Ялалтын шүүх хурлыг хойшлууллаа

Налайхад байрлах “Хаан” банкны салбарт нэг хүний амь насыг хөнөөж, хоёр иргэнийг буудаж гэмтээсэн А.Бат-Ялалтын давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн шүүхэд өнөөдөр товлогдоод байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.  Хэрэгт хяналт тавьж буй Улсын яллагч С.Хишигжаргал шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьсныг шүүх бүрэлдэхүүн  хүлээн авчээ.

А.Бат-Ялалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан найман зүйл ангиар  буруутгаж, Налайх дүүрийн шүүхээс арваннэгдүгээр сарын 21-нд цаазаар авах ял оноосон. Шүүхийн уг шийдвэрийг тэрээр эсэргүүцэж, ийнхүү давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Одоогоор шүүх хурлыг хэзээ хүртэл хойшлуулсан нь тодорхойгүй байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж