НҮБ-ын бие төлөөлөгч Сирийн Ерөнхийлөгчтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2012.12.25-нд нийтлэгдсэн

НҮБ-ын бие төлөөлөгч Сирийн Ерөнхийлөгчтэй уулзав

НҮБ-ын энхийг сахиулах албаны бие төлөөлөгч Лакдар Брахими өчигдөр Сири улсад олон сарын турш үргэлжилж байгаа зэвсэгт мөргөлдөөнийг эцэс болгох  талаар тус улсын  Ерөнхийлөгч Башар Ассадтай уулзах үеэрээ албан ёсоор мэдэгдсэн байна.
 
Тэрээр Ерөнхийлөгч Башар Ассадтай уулзсаны дараа мэдэгдэл хийхдээ “Бид Сири улсад үүсээд байгаа нөхцөл байдалд илүү анхаарлаа хандуулж, үүсээд байгаа нөхцөл байдалтай тэмцэх нэг шийдэлд хүрэх  хэрэгтэй” гэдгийг онцолжээ. Брахими  “Ерөнхийлөгчтэй уулзах үеэр Сирийн дотоодын хэрэгт олон улс, хамтын нийгэмлэгээс туслахад бэлэн байгаагаа мөн илэрхийлсэн. Сирийн ард түмэн ч энх тайван байдлыг хүсч байгаа талаар ярилцсан” хэмээн эх сурвалжуудад мэдээлжээ.  

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж