“МИАТ” шинэ агаарын хөлөг нисгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.25-нд нийтлэгдсэн

“МИАТ” шинэ агаарын хөлөг нисгэнэ

Зам тээврийн яам иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Монгол Улс түрээсийн онгоцоор олон улсын нислэг үйлдэж ирсэн байдалд  цэг тавихаар болжээ. Тодруулбал, “МИАТ” ХК агаарын хөлгийн парк шинэчлэлийн төлөвлөгөөний дагуу худалдан авах гурван хөлгийн эхнийх нь 2013 оноос  нислэг  үйлдэж эхлэх юм байна. Тус компани нь БОИНГ компаниас нийт гурван онгоц худалдан авахаар тохиролцсон. Ирэх оноос эхлэн   нисэх БОИНГ 767-300ER  нь дунд оврын онгоцны  дотоод заслын загварыг  АНУ-ын “Тийг” компани Монгол орны соёл, уламжлалд тохируулан  гаргасан байна. Онгоц зорчигчийн ая тав тухыг бүрэн хангасан, бизнес 25,  энгийн ангиллын 195 суудалтай аж. Бизнес ангиллын суудал нь 170 градусын налалттай, нислэгийн туршид зорчигч өөрийн сонирхсон телевизийн хөтөлбөрөө сонгон үзэх боломжийг бүрдүүлж суудал болгоны өмнө 15 инчийн “Panasonic” брендийн дэлгэц байршуулжээ. Харин үлдсэн хоёр онгоц буюу БОИНГ 737-800 агаарын хөлөг  нь 2016 оноос нислэг үйлдэж эхлэх юм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж