Энэтхэгийн супербактери дэлхийд тархах аюултай

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн супербактери дэлхийд тархах аюултай

Саяхан хийсэн нэгэн судалгаагаар Шинэ Делийн ундны цэвэр усан сангууд, гудамжны усан шалбаагнаас авсан усны дээжид шинжилгээ хийхэд бараг 25 хувьд нь үхлийн аюултай супербактери илэрсэн тухай мэдээлсэн байна.
Аливаа төрлийн эмэнд дийлэгддэггүй , NDM-1 хэмээн нэрлэсэн шинэ бактери нь цаашид дэлхийн бусад орнуудад түгэн тархах аюултай гэж мэргэжилтнүүд үзэж буй аж.

Супербактерийн халдвараар өвчилсөн тохиолдолд зөвхөн маш хортой хэд хэдэн төрлийн антибиотикоор эмчилж болдог байна. 2008 онд энэ бактерийг анх илрүүлэн тогтоосноос хойш АНУ, Австрали, Их Британи, Канад, Швед зэрэг дэлхийн нэлээд олон оронд өвчлөлт гарсан байна.
Халдвар авсан иргэдийн хувьд Энэтхэг, Пакистан, Бангладешт эмчлүүлсэн буюу эдгээр оронд зочлон очсон иргэдэд гарчээ.

2010 оны сүүлчийн улиралд Шинэ Дели хотын төв хэсгийн ундны ердийн гоожуурын ус, гудамжинд хуримтлагдсан шалбаагнаас 200 дээж авч судлан үзэхэд ундны уудаг уусны хоёр дээжээс, гудамжны усны 51 дээжээс энэ бактери илэрсэн аж. Эрдэмтэд эдгээр дээжээс дизентери, булчин задрах тахал зэрэг аливаа эмэнд маш тэсвэртэй 11 төрлийн өвчний ген илрүүлжээ.

Cardiff-ийн их сургуулийн судлаач эрдэмтэн Марк Толеман “Энэтхэгийн эрүүл ахуйтай холбоотой асуудлыг залруулах сонирхолтой байна” гээд Барууны орнууд Азийн орнуудын усыг цэвэршүүлэх төслүүдэд илүү их хөрөнгө оруулалт хийх шаардлага гарч байна гэсэн байна. “Ийм арга хэмжээ авахгүй бол супербактери Азиас халин гарч дэлхий дахинд тархах болно” гэжээ.

Эх сурвалж: AP Associated Press
Бэлтгэсэн Д.Пунцаг  
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж