Жүжигчин Эштон Катчер Зул сарын баярыг гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэн өнгөрүүлэхээр Айова мужид орших гэртээ найз бүсгүй Мила Кунисийг дагуулан иржээ. Эх сурвалжийн мэдээлснээр Эштон Катчер Милаг гэртээ авчирсандаа маш их баяртай байгаа бөгөөд хосууд Эштоны гэр бүлийнхэнтэйгээ цагийг их зугаатай өнгөрөөж байгаа гэнэ. Хосууд Айовад ирсэнийхээ дараа “Bed Bath & Beyond” дэлгүүрээр орж, хувцас, гэрийн шаахай, лаа, бэлэг дурсгалын зүйлс гэх мэтийг цуглуулжээ. Мила Кунис Эштоны гэр бүлийнхэнтэй хэдийнэ маш дотно болсон бөгөөд тэд 14 жилийн өмнө “That 70s Show”-ны зураг авалтын үеэр анх танилцсан гэдэг. Эштон Катчер өнгөрсөн жил экс эхнэр Дэми Мураас салж, тусдаа амьдрах болсон ч гэрлэлтээ цуцлуулсан тухай баримт бичгийг өчигдөр Лос-Анжелесийн гэрлэлтийн товчоонд бүртгүүлснээр тэдний гэрлэлт албан ёсоор дуусгавар болсон байна.
Б.АНХТУЯА