
Майк дэлхийд нэртэй рок хамтлагууд болох “Ministry”, “Rigor Mortis”, ”The Revolting Cocks” хамтлагуудад тоглодог байсныг шүтэн бишрэгчид нь сайн мэдэх билээ. Түүнийг таалал төгссөний дараа “Ministry” хамтлагийн дуучин Ал Жоургинсин хамтлагийнхаа цахим хуудсанд “Майк бол миний ах, миний хамгийн сайн найз байсан. Тэр гитар хөгжмийн түүхэнд хувь нэмрээ оруулсан хамгийн сайн гитарчин. Ийм эмгэнэлт явдал тохиолдсонд маш их харамсаж байна” хэмээн бичжээ. Скасиа 1965 онд Нью-Йорк хотод төрж, 1983 онд “Rigor Mortis” хамтлагаас хөгжмийн ертөнцийн гараагаа эхэлж байжээ. Дараа нь Скасиа 1989 онд “Ministry” хамтлагт тоглож эхэлсэн бөгөөд 1992 онд тэдний гаргасан “Psalm 69” нэртэй цомог нь хамтлагт асар их нэр хүндийг авчирсан бүтээл болсон юм.