&#34Малага&#34 хүнд шийтгэл хүлээв

Хуучирсан мэдээ: 2012.12.25-нд нийтлэгдсэн

&#34Малага&#34 хүнд шийтгэл хүлээв

Европын хөлбөмбөгийн холбооноос клубуудын санхүүгийн тайлан болон тэдний олсон ашгийн татварыг оны сүүлд шаарддаг билээ. Улмаар Испанийн "Малага" клуб энэ оны тайлан тооцоогоо битгий хэл өмнөх оны төлөөсөө бүрэн өгөөгүйн улмаас Европын хөлбөмбөгийн холбооноос шийтгэл сонсоод байна. Тус клубийг 300 мянган евро болон Европын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж байгаа тэмцээнүүдэд оролцох эрхийг нь нэг жилээр хасах шийтгэл оноожээ.

Катар эзэнтэй "Малага" клуб энэ их өр ширээ хурдан төлөхгүй бол Европын тэмцээнүүдэд оролцох эрхийг нь түдгэлзүүлсээр л байх юм байна. Ямартай ч энэ улирлын Аваргуудын лигт хасагдах 16-гийн шатанд үлдээд байгаа тэднийг ирэх дөрвөн жилийн хугацаанд дахин Аваргуудын лиг болон Европа лигт оролцуулахгүй аж. Европын хөлбөмбөгийн холбоо үүгээрээ бусад багуудад мөн давхар сануулга өгч байна. Тэдний хэрэгжүүлж байгаа санхүүгийн шударга тоглолтын дүрэм Европын бүх багуудад хамааралтай болно. Торгууль хүлээх нь тодорхой болоод байгаа Малага клуб өнгөрсөн амралтын өдөр Испанийн топ клуб "Реал Мадрид"-ыг талбай дээрээ 3:2  харьцаатай хожиж багийн эзэндээ томоохон итгэлийг хүлээлгээд байгаа юм. "Малага" клуб Аваргуудын лигийн шөвгийн 16–д Португалийн "Порту" клубтэй таараад байгаа бөгөөд энэ жил өндөр амжилт үзүүлэх боломж тэдний хувьд байгаа билээ.

Эх сурвалж: www.sportbox.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж