&#34Монголын баялаг төр-мафийн сүлжээг тэтгэх ёсгүй&#34

Хуучирсан мэдээ: 2012.12.24-нд нийтлэгдсэн

&#34Монголын баялаг төр-мафийн сүлжээг тэтгэх ёсгүй&#34

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг саяхан өөрийн цахим хуудсанд тавьсан нь уул уурхайн салбарынхны анхаарлын төвд ороод байна. Төсөлд “Стратегийн ач холбогдолтой орд”-ын тухай ойлголтыг өмнөх хуулийн заалтуудаас нэлээд өөрчилж тусгасан нь анхаарал татаж эхлэв. Манай уул уурхайд хамгийн том байр суурь эзэлдэг нүүрсний салбарынхны санаа бодол, байр суурийг сонирхохоор Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Нарантай ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн санаачилгаар шинэчлэн найруулсан Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд стратегийн ангилалд одоо байгаа 15 орд дээр дахин нэмэж бүртгэхгүй, нөөцөд байсан 39 ордын талаар бүр орхисныг нүүрсний салбарынхан хэрхэн хүлээн авч байна вэ?

-Стратегийн орд болгочихоор л ард түмэнд ашигтай, улс оронд хэрэгтэй юм шиг өрөөсгөл ойлголт их байдаг. Энэ нь нэгдүгээрт, томоохон өмч хөрөнгө хувь хүнд байж болохгүй, аюултай, харин улсын буюу олон түмний дундын өмчлөлд байж, хүн бүр адил тэгш хувь хүртэж байх ёстой гэсэн социалист номлол, сэтгэлгээнээс нийтээрээ салж чадахгүй байгаагийн уршиг юм. Хоёрдугаарт, хүмүүс олон жи лийн өмнө ашигт малтмалын лиценз хуулийн дагуу эзэмшиж, хөрөнгө оруулалт хийн ордуудыг үнэ цэнэд оруулан бос гоод ирсний дараа түүн рүү нь зүтгэж, ашиг олох, болж өгвөл тойруу за маар булаан авах гэсэн увайгүй оролд лого хийхдээ “стратегийн орд бол гох” гэсэн аргыг ашигладаг талаар учир мэдэх хүмүүсийн ярьж буйг би худал гэж огт боддоггүй. Стратегийн байх нь зарим сайн талтай байж болох ч бас олон сөрөг талтайг Ерөнхий лөгч олж харж дээрх өөрчлөлтийг төсөлд оруул сан болов уу.

-Одоо мөрдөгдөж буй хуулиар Стратегийн 15 ордод төрийн хувь оролцоо 34-51 хүртэл байхаар тусгасан. Гэсэн ч энэ хуулийн заалт мөрдөгдөж амжилгүй бүгд төрийн мэдлээс гарч, Таван толгойгоос бусад нь хувьд шилжсэн. Бүгд гадаад, дотоодын хэдхэн эзэнтэй болсныг төр засаг зохицуулна гэж ард түмэн хүлээж байсан шүү дээ?

-УИХ 2007 онд Стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтыг ба талснаас хойш нэг орд ч төрийн мэд лээс гарч хувьд оч оогүй байна. Стратегийн байлаа гээд өнөөдрийг хүртэл манай улсын эдийн засагт илүү юу өгсөн юм бэ? Монголын төр ямар ордод нь хөрөнгө оруулалт хийгээд хөл дээр нь босгочихсон юм бэ? Барьцаанд тавьж, гаднаас зээл авч үргүй цац санаас өөрөөр эдийн засгийн эр гэлтэд оруулсныг нь би мэдэх гүй. Энэ жагсаалтад нүүрсний, тэр дун даа хү рэн нүүрсний олон орд бий. Ямар ч хөрөнгө оруулалтгүй, хэн ч гар хүрээгүй хэвтэж л байна. Магадгүй, стратегийн гэсэн нэр өгөөгүй байсан бол ядаж хайгуулын ажлууд хийг дээд нөөцийг нь үнэн зөв тодорхойлоод баталгаажуулчихсан ч байх байсан юм бил үү. Өчнөөн хөрөнгө оруулаад орд босгочихвол төр нь авчих юм байна гэсэн айдас ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчдад бий болсон. Ямар нэг орд үнэх ээр стратегийн ач холбогдолтой байж болно л доо. Тэгвэл заавал төрийн өмч байх ёстой гэдэг нь ямар учиртай юм? Яагаад стратегийн орд дээр хувийн компаниуд лиценз аваад, тэр стратегийнх нь ач холбогдлыг алдагдуулахгүй ашиглаж болдоггүй юм? Төр өөрөө авч “нухах” биш, харин ч стратегийн гэж нэрлэж, үнэлж байгаа тэр ордод хөрөнгө оруулж буй гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Гэтэл өнөөдөр стратегийн гэх тусмаа ажил нь урагшлахгүй, ха маг хөрөнгө оруулагчдыг залхааж байгаа Тавантолгой, Оюутолгойн бодит жишээ байна шүү дээ.

-Манай ашигт малтмалын лиценз эзэмшигчдийн нэлээд олон хувийг гадаадын компаниуд эзэлдэг. Тэдний дунд хэн ч үл мэдэгдэх доншуур компаниудаас эх лээд дэлхийд нэр хүндтэй акулууд ч бий. Ер нь уул уурхайн сал барт үндэсний компаниуд давуу эрх тэй үйл ажиллагаа явуулах боломж манайд хэр бүрдсэн бол?

-Манай компаниуд уул уурхайн үндэсний хэмжээний том төсөлд дан гаараа хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулах боломж ихээ хэн хязгаарлагдмал. Уул уурхайн салбар ашгаа өгч эхэлтлээ маш их хөрөнгө оруулалт шаарддаг, тэр нь урт хугацаатай, тогтвортой байх ёстой. Том төслүүдийг санхүүжүүлэх чадвартай банк, санхүүгийн байгууллагууд манайд байхгүйгээс уул уурхайн компаниуд гаднын санхүүжилт, хөрөнгө оруулалт дээр түшиглэж ажлаа явуулж байна. Одоохондоо бид гаднын хөрөнгө оруулагчгүйгээр монгол хүн, үндэсний компаниудад хэчнээн давуу эрх олгоод ч амьдрал дээр хэрэгжих боломж, нөхцөл бүрдэж амжаагүй. Хуулийн төслийн 66 дугаар зүйлд лиценз эзэмшигч компанийн Монгол талын оролцоо 75 хувь байхаар заалт орсон байна билээ. Яг үнэндээ уул уурхайн төсөл хэрэгжүүлэх чадвар бүхий томоохон компанид 75 хувийн хөрөнгө оруулалт хийх ча дал монголчууд бидэнд хэр зэрэг би лээ? Оюутолгойн 34 хувийг Засгийн газар эзэмших гэж ямархуу юм болж буйг бид харж л байна. Ингэснээр уул уурхайн салбарт бас баахан хуу рамч компани байгуулагдах байх л даа. Энэ заалт нь монгол хүнээ дэмжиж буй мэт боловч бусад олон зүйл заалтаараа энэ боломжийг эргээд хаасан, хоорондоо зөрчилтэй юм билээ.

-Тухайлбал?

-Ордын нөхөн сэргээлтийн зардлыг 50 хувийг урьдчилан төвлөрүүлдэг байсныг 100 хувь болгон өөрчилс өн байгаа. Тухайн ордыг 30 жи лийн нөөцтэй гэж үзвэл энэ хугацаа ны дараа хаалтын горимд оруулж нө хөн сэргээлтийн ажил хийнэ. Үүнд асар их мөнгө шаардлагатай болно. Гэтэл өнөөдөр ямар ч ашиг олоогүй үедээ нөхөн сэргээлтийн хөрөнгийг 100 хувь урьдчилан төвлөрүүлнэ гэдэг Мон голын байтугай, гаднын том хөрөнгө оруулагчдад ч хүндрэлтэй. Өнөөх 75 хувийг эзэмших монгол хүн маань мөн өөрт оногдох зардлаа урьдчилан төлөх үүрэгтэй болно. Тэгж зовсноос төрийн ажилтан болж, түрүүчийн хэлсэн олон хүнд суртлын шат дамжлагууд дээр сууж, авлигаар “занималдвал” гайгүй мөнгө олно.

-Үйлдвэрлэлийн өмнөх шат дамжлага, хүнд суртал, зардал их өссөн гэж байна. Үүнийгээ тодруулахгүй юу?

-Одоо мөрдөгдөж буй хуулиар ашигт малтмалын хоёр төрлийн лиценз олгож байгааг шинэ хуулийн тө сөлд дөрөв болгон нэмжээ. Эрлийн, хайгуулын, олборлолтын, боловс руулалтын гэж. Тэгээд лиценз авсныхаа дараа бас ажил гүйцэтгэх гурван төрлийн зөвшөөрөл авна гэж байгаа. Бүх лицензийг сонгон шалгаруулалт буюу өнөөх тенде рээр олгох гэнэ. Гэтэл хэн нэгэн Дорж юм уу, Дулмаагийн ямар нэгэн юм нь таалагдахгүй бол ашигт малтмалын талбайг тендерт оруула хыг эсэр гүүцэж тодорхойгүй хугацаагаар зог соох эрхтэй болох юм байна. За тэгээд орон нутгийн дарга нарын эрх мэдэл гэж бас хэр баргийн хүн давж гарахааргүй заалтуудтай байна лээ. Одоогийн хуульд ч гэсэн орон нут гийн эрх мэдэл тэгтлээ хом содчихоог үй л дээ. Даанч орон нутгийн удирдлагууд уул уурхайн компаниудтай хуулийн дагуу гэрээ хэлцэл хийж, орон нутгаа хөгжүүлэх олон талын боломж байхад ашигладаггүй мөртлөө байнгын хандив, тусламж гуйж, болохгүй бол дарамтлахыг оролдоцгоодог. Болж өгвөл их, бага хамаагүй авлига хүртээд байх эрмэлзэлтэй. Би бүх дарга нарыг тэгж хэлэхгүй. Гэхдээ надад олон баримт бий.

-Танай салбарынханд шинэ хуулийн төсөлд сэтгэл дун дуур байгаа бололтой. Таны яриа наас төрийн оролцоо их нэмэгд сэнд шүүмж лэлтэй хандаж байна гэж ойлголоо.

-Тийм ээ. Төслийг уншихад ерөнхийдөө нэгдүгээрт, газрын баялаг ашиглан явуулах үйлдвэрлэл, бизнесийг нийгэмчлэх, хоёрдугаарт, төрийн бүх шатны хүнд суртал, оролцоог улам нэмэгдүүлсэн байгаа. Баялаг бүтээдэггүй мөртлөө зөвшөө- рөл өгдөг, шалгадаг, шийтгэдэг, хураадаг, нураадаг, эсэргүүцдэг, үнэг үй хувь хүртдэг хүний тоо хэтэрхий нэмэгдсэн.

-Зүйл, заалтаар нь тодорхой хэлэхгүй юү?

-Цөөнгүй ийм зүйл, заалт бий. “Ашигт малтмалын салбар дахь төрийн зохицуулалт” гэсэн том бүлэгтэй мөртлөө тэндээ багтааж чадаагүй учраас тэр зүйлүүдээ бусад бүлэгт тараасан юм шиг байна лээ. 13 дугаар зүйлд “талбайг улсны нөөцөд авах”, 14 дүгээр зүйлд “ордыг улсын нөөцөд авах”, 15 дугаар зүйлд “Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авах” гэхчлэн бүгдийг нь л улс дуртай үедээ хурааж авах, үнэгүй эзэмших заалтууд байгаа. Ийм нөхцөлд ашигт малтмалын салбарт хууль журам дээдэлдэг шударга капи талистууд хөрөнгө оруулалт хийхгүй, харин хуулиас гадуур далд бизнес эрхэлж үлэмж их мөнгө эргэлдүүлдэг гэмт хэрэгтнүүдэд л сайхан боломж гарна. Яг л өнөөх “алдарт” 68 хувийн татварын дараа цэцэглэсэн ал тны далд сүлжээ шиг. Монголын газрын баялаг төр-мафийн сүлжээг тэтгэх үүр уурхай болно. Африкийн орнуудын жишээг зөндөө л ярьдаг даа, манайхан.

-Ерөнхийлөгчийн тунхагладаг авлигын эсрэг зарчимтай огт авцалдахг үй юмыг л Та яриад байх юм?

-Төслийг уншихад яг л тийм байгаа. Төрийн албан тушаалтнуу дын оролцоо, эрх мэдлийг хэт нэмэг дүүлснээс гадна Монгол Улсын Үндсэн хууль, дэвшилт хүн төрөлхтний зар чимд харшилдаг ялгаварлан гадуур халтын шинжтэй заалтууд ч байх шиг санагдсан. Жишээ нь, төслийн 24, 25 дугаар зүйлд “…тусгай зөвшөөрлийг Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид сонгон шалгаруулалт зарлахг үйгээр олгож болно” гэсэн нь хувийн өмчит аж ахуйн нэгжийг ялга варлан гадуурхсан шинжтэй байна. Тэртэй тэргүй манайд янз бүрийн хэлбэрээр, тэр дундаа гаднын хөрөнгө оруулагчдыг ялгаварлан гадуурхах хандлага илэрсээр, тэр нь олон улсын хэмжээнд таатай сэтгэгдэл төрүүлэхгүй байгаа шүү дээ.

-Та боломжтой бол үүнийхээ жишээг хэлэхгүй юү?

-“Саус Гоби Сэндс”-ийг тойрсон үйл явдал байна. Манайд суугаа БНХАУ-ын Элчин сайд ярилцлагадаа “Энэ бол ялгаварлан гадуурхалт” гэж эгдүүцлээ шууд илэрхийлснийг та бүхэн уншсан байх. Одоо Хөшөө- тийн ордыг тойрсон үнэн худал нь үл мэдэгдэх мэдээллүүдийг зохион байгуулалттай тасралтгүй цацаж уг ордыг стратегийн ангилалд оруулах ёстой гэж буй нь үүний бас нэг тод жишээ. 2007 онд 23 орчим сая тонн нүүрсний энэ нөөцтэй ордыг стратегийн ангилалд оруулах ямар ч шаардлага хангахгүй байсан. 2008- 2009 онд гаднын хөрөнгө оруулагчид хайгуул хийж нөөцийг нь 87 сая болгон өсгөж манай улсын нөөцөд бүртгүүлсэн. Манай хуулийн дагуу ашиглахаар хөрөнгө оруулалт хийж, дэд бүтэц, зам талбай өчнөөн юм барьж байгуулж, олон улсын зах зээл рүү гарч нэр хүнд нь өсөж, олны анхаарал татаад ирмэгц нь манай “эх орончид” гэнэт “сэрж” стратегийн бол гохыг шаардсан хэрүүл маргаан дэгдээгээд, тэр нь өнөөдөр ч үргэлжилсээр, тэндэх ажил нь ч зогссон бололтой байна.

-Хөшөөтөөс ч бага нөөцтэй байсан ордууд тухайн үед Стратегийн ордын хоёр дахь жагсаалтад орсныг Та мэдэж байгаа байх. Хөшөөтийн ордын нөөцийг ма най Эрдэс баялгийн зөвлөл 87.5 сая тонн ч гэж бүртгэснээс биш, олон улсад 400 сая тонн, 2.4 тэрбум тон нын нөөцтэй гэж хэдэн янзаар мэдээлэгдэж байгаа. Үүнийг нь манай төрийнхөн ч одоо хүртэл эцэслэж чадахгүй байгаа шүү дээ?

-Хайгуулын ажлаар нөөцийг тогтоо гоод, Монгол Улсын холбогдох байгууллагууд албан ёсоор хүлээж аваад, нөөцдөө бүртгэсэн тоог л би үндэслэж ярина. Түүнээс биш ам дамжсан, хаанаас ямар зорилгоор тараасан нь үл мэдэгдэх олон тоог хөөцөлдөх нь утгагүй. Хэрэв нөөц нь худлаа бүртгэгдсэн гэж үзэж буй бол шал өөр асуудал болно. Энд асууд – лыг бодитоор авч үзэх биш, өнөөх л ялгаварлан гадуурхах сэтгэл гээн дээр минь далд зорилготой цөөн хүмүүс тоглоод, тэрэнд нь бид хөтл өгдөөд байгаа юм биш биз гэж болгоомжилж байна. Тэртэй тэргүй өнөөдөр дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэр Монгол Улс уул уурхайдаа национальчлах бод лого явуулж эхэллээ гэсэн мэдээлэл цацаж, хөрөнгө оруулагчдыг болгоомжтой байхын сануулсаар байхад өөрсдөө дээр нь нэрмээс хий хийн ашиг тус байна уу гэдгийг бод моор байна.

-Илэн далангуй ярилцаж, санаа бодлоо хуваалцсанд баярлалаа.

Эх сурвалж: "ӨНӨӨДӨР" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж