Зүүн жигүүр | Цол | Баруун жигүүр |
Хакухо /Миягино/ | Ёкозуна | Харумафүжи /Исэгахама/ |
Кисеносато /Наруто/ | Озэки | Какурюү /Изүцү/ |
Котоошю /Садогатакэ/ | Озэки | Котошогикү /Садогатакэ/ |
Гоэйдо /Сакаигава/ | Сэкивакэ | Баруто /Оноэ/ |
Точиозан /Касугано/ | Комүсүби | Шохозан /Мацүганэ/ |
Аминишики /Исэгахама/ | Маэгашира 1 | Мёогирюү /Сакаигава/ |
Тоёоношима /Токицүказэ/ | Маэгашира 2 | Кёкүтэнхо /Ошима/ |
Тоёохибики /Сакаигава/ | Маэгашира 3 | Кайсей /Томозуна/ |
Гагамарү /Китаноуми/ | Маэгашира 4 | Аран /Михогасэки/ |
Хомашо /Шикорояма/ | Маэгашира 5 | Икиой /Исэноуми/ |
Точиношин /Касугано/ | Маэгашира 6 | Аойяма /Тагонура/ |
Такаяасү /Наруто/ | Маэгашира 7 | Масунояма /Чиганоура/ |
Ёшиказэ /Огурума/ | Маэгашира 8 | Чиётайрюү /Коконоэ/ |
Токитэнкү /Токицүказэ/ | Маэгашира 9 | Такэказэ /Огурума/ |
Китатайки /Китаноуми/ | Маэгашира 10 | Окиноуми /Хаккакү/ |
Ваканосато /Наруто/ | Маэгашира 11 | Фүжиазума /Таманои/ |
Саданофүжи /Сакаигава/ | Маэгашира 12 | Тамаваши /Катаонами/ |
Даидо /Онумацү/ | Маэгашира 13 | Асахишёо /Томозуна/ |
Шотэнро /Фүжишима/ | Маэгашира 14 | Такарафүжи /Исэгахама/ |
Точиновака /Касугано/ | Маэгашира 15 | Котоюүки /Садогатакэ/ |
Миябияма /Мусашигава/ | Маэгашира 16 | Тамаасүка /Катаонами/ |
Хацү башёгийн банзүкэ гарлаа
Шинэ оны тэргүүн башёгийн банзүкэг Японы сумогийн холбооноос өнөөдөр зарлалаа. Токио хотын Кокугикан ордонд 2013 оны нэгдүгээр сарын 13-27-нд үргэлжлэх хацү башёд Монголын долоон сумоч макүүчи буюу дээд зиндаанд зодоглоно. Их аварга Хакухо М.Даваажаргал уламжлал ёсоор хамгийн нэр хүндтэй гэгдэх зүүн жигүүрийг манлайлан барилдах бол баруун жигүүрийн манлайд 70 дахь ёкозуна Харумафүжи бичигджээ. Сумогийн дээд цолд хүрсэн анхны башё /арваннэгдүгээр сарын кюүшю башё/-д хангалтгүй барилдаан үзүүлсэн түүнийг энэ удаад 10-аас дээш даваа авч чадаагүй тохиолдолд зодог тайлах хэмжээний хариуцлага хүлээлгэнэ гэдгийг Сумогийн холбооны дэргэдэх Ёкозунагийн зөвлөлөөс мэдэгдсэн билээ.