ШТС-уудыг шалгаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

ШТС-уудыг шалгаж эхэллээ

Хотын мэр Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулж буй эрсдэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ. Энэ дагуу нийслэлийн Мэргэлжийн хяналт болон Онцгой байдал, Цагдаагийн газрын хамтарсан бүрэлдэхүүн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг өнөөдрөөс шалгаж эхэллээ.
Энэхүү шалгалтад нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй газрын тосны бүтээгдэхүүний агуулах, ШТС, шингэрүүлсэн шатдаг хий цэнэглэх станц, хий борлуулах цэг, автомашиныг хийгээр цэнэглэх станц, тос тосолгооны материал худалдаалах цэг, барилгын материал үйлдвэрлэдэг болон гагнуурын үйлчилгээ эрхэлдэг иргэн аж ахуйн нэгжүүдийг хамруулах юм. Мөн байгууллагуудын шарах камер, аммикан хөргүүртэй зоорь, томоохон эмнэлэгүүдэд ашигладаг хүчилтөрөгчийн баллон, ариутгалын даралтат сав, ази хоолны газрууд, худалдааны төвүүдийг ч шалгах юм.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж