Ахмад дайчдад 35 сая төгрөгийн тусламж олгоно

Хуучирсан мэдээ: 2012.12.23-нд нийтлэгдсэн

Ахмад дайчдад 35 сая төгрөгийн тусламж олгоно

“Дайнд оролцсон ахмад настнуудын талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 170 дугаар зарлигийн дагуу орон сууц авч амжаагүй байгаа ахмад дайчинд орон сууцны дэмжлэг үзүүлэх зорилгоор 35  сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо. Энэ ажлыг ирэх 2013 оны эхний хагас жилд багтаан зохион байгуулахтай холбогдуулан ахмад дайчдыг бүртгэж “Байлдаанд оролцогчдын үнэмлэх" олгож дуусгахыг Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэд даалгалаа.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж