ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2012.12.23-нд нийтлэгдсэн

ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөв

Иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газраас шат дараатай арга хэмжээ авч, хэрэгжүүлж байна. Энэ дагуу жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлах шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргалаа. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих дээрх татварын хөнгөлөлт ирэх оныг дуустал буюу 2013 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэлх хугацааг хамрах ажээ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж