Украинд 83 хүн осгожээ

Хуучирсан мэдээ: 2012.12.23-нд нийтлэгдсэн

Украинд 83 хүн осгожээ

Украинд өвөл эхэлснээс хойш осгож нас барсан хүмүүсийн тоо  83-т хүрсэн тухай тус улсын Эрүүлийг хамгаалах яамнаас мэдээлжээ.
 
        
“РБК-Украина” сонинд өгүүлснээр нас барсан хүмүүсийн дийлэнх нь шөнийн цагаар гудамжинд осгосон байжээ. Үүнд орон гэргүй хүмүүс ихээр нэрвэгдсэн тухай Эрүүл мэндийн сайдын зөвлөх нь онцолсон байна. Черкасск, Сумск,  Киев мужуудад хамгийн олон хүн осгож, нас баржээ.

Польшид арванхоёрдугаар сард хүйтний улмаас 49 хүн асгаж амиа алдсан тухай Agence France-Presse мэдээлжээ. Зарим газруудад агаарын хэм -10 хүрсэн нь орон гэргүй хүмүүст “гай” болж байна.

Харин ОХУ-д хүйтний улмаас энэ жилд 56 хүн амиа алджээ. Өөр 722 хүн хөлдөж нэрвэгдэв. Сибирьт агаарын хэм -50-д хүрч, тэсгим хүйтэн болж буй гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж