
улиралд хэсгийн шатанд "Реал Мадрид", "АС Милан", "Арсенал" зэрэг топ багууд хэсгээсээ хоёрдугаар
байраар шалгарсан нь шөвгийн 16-д сонирхолтой тоглолтууд гарна гэдгийг
гэрчилж байсан. Энэ дагуу Аваргуудын лигийн хасагдах шатанд тун сонирхолтой тулаанууд өрнөх дүр зураг харагдаж байна.
Аваргуудын лигийн хасагдах шатны сугалааг танилцуулъя.
- Галатасарай (Турк)-Шальке(Герман)
- Сэлтик (Шотланд)-Ювентус (Итали)
- Реал Мадрид (Испани)-Манчэстэр Юнайтэд (Англи)
- АС Милан (Итали)-Барсэлона (Испани)
- Порто (Португал)-Малага (Испани)
- Валенсиа (Испани)-ПСЖ (Франц)
- Шахтер (Украйн)-Боруссиа Дортмунд (Герман)
- Арсенал (Англи)-Байерн Мюнхен (Герман)
Шөвгийн 16-гийн эхний тоглолтууд ирэх хоёрдугаар сарын 12, 13-нд, харин хариу тоглолтууд хоёрдугаар сарын 19, 20-нд болох юм.
