НАСА дахин мэдэгдэл гаргав

Хуучирсан мэдээ: 2012.12.22-нд нийтлэгдсэн

НАСА дахин мэдэгдэл гаргав

Майяачуудын он тоолол төгсөж ертөнц сөнөнө гэсэн цуурхал олон улсад тархаж өнөөдрийг хүртэл багагүй хугацаа өнгөрч байна. Үүнтэй холбоотой цахим ертөнц, мэдээллийн хэрэгслээр ч янз бүрийн мэдээллүүд сүүлийн үед ихээр нэмэгдсэн талаар эх сурвалжууд мэдээлж байсан.

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 22-ний өдөр бидний амьдарч буй дэлхий дээр ямар ч байгалийн ер бусын зүйл тохиолдохгүй болохыг Америкийн сансар судлалын НАСА агентлагийн судлаачид дахин  мэдэгджээ. Дэлхий сүйрэхгүй гэдгийг НАСА-гийн эрдэмтэд зарим зүйл дээр жишээ татан тайлбарласан байна. Үүнд:судлаачид шинжлэх ухааны талаас  Майяачуудын он тоолол гэж юу вэ? талаар болон сансрын ажиглалтаар гаригуудад гарсан  ямар нэгэн өөрчлөлт, шинж тэмдэг, нар сарны шилжилт гэх мэт одон орон сансар судлалын хэд хэдэн баримт дээр үндэслэн дээрх мэдэгдлийг гаргасан аж.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж