Хуучирсан мэдээ: 2012.12.22-нд нийтлэгдсэн

Ес эхэллээ

Ес эхэллээ. Есөн есийн наян нэг хоногийн хүйтэн өнөөдрөөс эхэлж дүн өвөл оргил үедээ ирсэн ч хоногоос хоногт хором хормоор өдөр уртасна гэсэн гэгээн бодол сэтгэлд гэрэл гийлгэнэ. Есөн есийг гурав гурваар нь балчир гурван ес, идэр гурван ес, хөгшин гурван ес хэмээн хуваадаг. Өнөөдөр балчир гурван есийн эхний өдөр. Ная хоногийн дараа хаврын урь унана.

Өнгөрсөн хагас жилд дэлхий сүйрэхийг ёрлон дэгдсэн хар цуурхал ор мөргүй арилж өнөө өглөө гэрэлт нар  манддагаараа мандаж сүүлийн хэдэн өдрөөс ч илүү цэлмэг тунгалаг өдөр болж байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж