Талибанчуудыг доромжилсон цэрэгт ял оноов

Хуучирсан мэдээ: 2012.12.21-нд нийтлэгдсэн

Талибанчуудыг доромжилсон цэрэгт ял оноов

Өнгөрсөн нэгдүгээр сард Афганистан дахь талибанчуудын цогцос дээр шээж, бүдүүлэг, ёс суртахуунгүй авир гаргасан АНУ-ын Жозейф Кеймблин гэгч тэнгисийн цэргийг 500 ам доллараар торгож, 30 хоног хорих ялаар шийтгэжээ. АНУ-ын тэнгисийн цэргийн дөрвөн албан хаагч талибанчуудын цогцос руу шээж байгаа бичлэг өнгөрөгч нэгдүгээр сард олон нийтэд дэлгэгдэж, дэлхийн олон оронд шуугиан дэгдээсэн билээ. Тэнгисийн цэргийн албаныхны мэдээлснээр дээрх цэргүүдийг хэн болохыг тогтоож, ийнхүү зохих шийтгэл оноож эхэлжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж