Америкчууд Германы бобследчийн тав дахиа олимпийн аварга болох боломжийг хаалаа

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Америкчууд Германы бобследчийн тав дахиа олимпийн аварга болох боломжийг хаалаа

Бобследийн эрэгтэй дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй багийн тэмцээнд Ванкуверийн өвлийн олимпийн алтан медалийг Америкийн эрэгтэй баг авлаа. Ингэснээр тэд Германы тамирчны олимпоос тав дахь алтан медалиа авах боломжийг хаажээ. Дөрвөн гарааны нийт дүнгээр тэд 3 минут 24,46 секунд хурдалж, энэхүү амжилтыг үзүүлэв. Гол өрсөлдөөн дээрх хоёр багийн хооронд өгөө аваатай болсон бөгөөд шийдвэрлэх мөчид Андрей Ланге ахлагчтай баялаг туршлагатай Германы баг тэднээс 0,38 секундээр хоцорч барианд орсон. Америкт хожигдсоноор Германы багийн ахлагч таван удаа олимпийн аварга болох боломжоо алдлаа. Олимпийн хүрэл медалийг Канадын Линдоном Рашем ахлагчтай баг гурван минут 28,85 секундээр авлаа. Канадын хувьд энэ нь тус улсын тав дахь хүрэл медаль болжээ.

Л.ЗОЛБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж