
Булган аймгийн Булган сумын нутагт энэ сарын 17-ны өдөр 87 настай эмээг хоолойг нь хэрчиж, хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарчээ. Энэ хэргийг Булган аймгийн цагдаагийн газар шалгаж, танхайн сэдэлтэйгээр амь насыг нь хөнөөсөн гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан байна. Учир нь таалийгаачийн хүүг 20 минутын дотор усанд яваад ирэхэд нь гэрт нь байсан мөнгөн аяга алга болсон байсан аж. Тиймээс танхайн сэдэлтээр таалийгаачийн амь насыг хөнөөсөн гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан байна.
Сэжигтнийг Булган аймгийн цагдаагийн газар болон Эрүүгийн цагдаагийн албан хаагчид эрэн сурвалжилж байгаа юм байна.
Д.ЖАРГАЛ