Булганы цагдаагийн ажилтнууд тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Булганы цагдаагийн ажилтнууд тэргүүллээ

Цагдаа, дотоодын цэргийн Хангайн бүсийн аварга шалгаруулах спортын олон төрөлтийн тэмцээн Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болж өнгөрлөө. Уг тэмцээнд Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Булган аймгуудын Цагдаагийн газар, хэлтсүүд оролцсон бөгөөд Булган аймгийн Цагдаагийн хэлтсийн гар бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль, сагсан бөмбөгийн эрэгтэй баг алтан медаль, эмэгтэй баг мөнгөн медаль, урт богино бууны эмэгтэй төрөлд цагдаагийн ахмад Б. Манлай мөнгөн медаль, зургаан км-ийн эрэгтэйчүүдийн гүйлтийн тэмцээнд цагдаагийн дэслэгч С. Ганхуяг алтан медаль, гурван км-ийн эмэгтэйчүүдийн гүйлтийн тэмцээнд цагдаагийн хамад Б. Манлай алтан медаль, бичиг хэргийн эрхлэгч Г. Гэрэлтуяа мөнгөн медаль хүртэж багийн нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлж цом, алтан медалиар шагнууллаа. Мөн сагсан бөмбөгийн тэмцээний шилдэг эмэгтэй холбон тоглогчоор цагдаагийн ахмад Б. Манлай, шилдэг хамгаалагчаар цагдаагийн ахлах халагч Б. Баярсайхан, гар бөмбөгийн тэмцээний шилдэг тэгш тоглогчоор цагдаагийн дэд ахлагч Б. Булгантамир шалгарч гар бөмбөгийн спортын нэгдүгээр зэргийн болзол хангалаа. Тус хамт олон өнгөрсөн онд Архангай аймагт зохиогдсон цагдаа, дотоодын цэргийн Хангайн бүсийн аварга шалгаруулах “Урлагийн наадам”-д тэргүүн байр эзэлж байсан аж. 

               
Норжмаа   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж