Улаанбааатарт 23-25 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2012.12.21-нд нийтлэгдсэн

Улаанбааатарт 23-25 хэм хүйтэн байна

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, төв болон говийн ихэнх нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын саваар 29-34 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз, Халх голын саваар 23-28 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 11-16 градус, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, 23-25 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 30 градус хүйтэн, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж