Дотоод хэргийн сайд Сирийг орхив

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

Дотоод хэргийн сайд Сирийг орхив

Сирийн Дотоод Хэргийн сайд, хошууч генерал Мухаммед аль-Шаар өнгөрсөн долоо хоногт дотоод хэргийн яаманд болсон дэлбэрэлтийн үеэр шархадсан байна. 

Сирийн албаныхан энэ тухай нууцалж байсан ч өчигдөр түүнийг Ливаны нийслэл Бейрут хотын эмнэлэгт хэвтсэн тухай мэдэгджээ. Сирийн албаныхан Мухаммед аль-Шаарыг Бейрут хотын нэгэн Америк их сургуулийн эмнэлэгт хэвтсэн гэж мэдэгдсэн ч биеийн байдлынх нь талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж. Сирийн Дотоод Хэргийн сайд Мухаммед аль-Шаар нь Ерөнхийлөгч Башар аль-Ассадын итгэлтэй туслахуудынх нь нэг юм байна. Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг суудлаас буулгахын төлөөх өнгөрсөн жилээс эхтэй бослого өдгөө иргэний дайны хэмжээнд хүрээд буй. Энэхүү дайны хөлд олон мянган хүн амь үрэгдэж, хэдэн мянган хүн эх орноосоо дүрвээд байгаа юм. Мөн өдөр болгон гарч буй халдлага, дайралтын улмаас Сирийн эмнэлгүүд шархтаж, гэмтсэн хүмүүст тусламж үзүүлж хүчирхгүй, ачааллаа даахаа больжээ. Үүний зэрэгцээ Сирийн дарангуйлагч Башар аль-Ассадын холбоотон ОХУ өнгөрсөн долоо хоногт Сирийн иргэний дайнд босогчид ялалт байгуулж  магадгүй байгаа тухай мэдэгджээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж