Е-цэг /E-Spot буюу нүд/
Алабамагийн их сургуулийн судлаачид эмэгтэйчүүдийн 44 хувь нь сексийн үед дан ганц харах мэдрэмжийнхээ тусламжтай дур тавьдаг болохыг олж мэджээ. Хамтрагчийнхаа биеийн аль хэсгийг харахад таны дур хүсэл илүү ихээр өдөөгддөг вэ? Тэр хэсгийг харж болохуйц байрлалыг сонгохыг сексологичид зөвлөж байна. Хэрвээ хамтрагч чинь дээр байрлалд байгаа тохиолдолд та толгой доороо дэр тавих хэрэгтэй. Ингэснээр түүнийгээ илүү харж мэдрэх боломжтой болно.
Н-цэг /H-Spot буюу толгой/
Толгойнд зөөлөн иллэг хийснээр хуйхан дахь олон зуун мэдрэлийн төгсгөлүүдэд таашаалтай мэдрэмж төрж, дур хүсэл өдөөгддөг байна. “Эрэгтэй нь эмэгтэйнхээ духны хоёр хажуу талын тэгш гадаргуу болон чихний ар талд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Эрхий хуруу чихний ар хэсэгт бусад дөрвөн хуруу духны хоёр хажуу талаар байрлах бөгөөд гараа доош гулсуулах байдлаар хүзүүний доод хэсэг хүртэл зөөлөн, тайвнаар илнэ. Ингэснээр эмэгтэйнхээ дур тавилтыг эрчимжүүлж, маш хүчтэй өдөөж чадна” гэж сексологич Julie Cole зөвлөж байна.
К-цэг /K-Spot буюу өвдөг/
“Өвдөгний ард талын хэсэгт анхаарал хандуулах хэрэгтэй. Учир нь тэр хэсэгт маш мэдрэмтгий мэдрэлийн судасны төгсгөлүүд байрладаг” гэж сексологичид тайлбарлаж байна. Эмэгтэй хөлөө өргөсөн байрлалд байх үед ч юм уу эрэгтэй нь хамтрагчийнхаа өвдөгний ард талын хэсэгт зөөлөн гижигдэх маягийн хөдөлгөөн хийх хэрэгтэй гэнэ. Ингэснээр эмэгтэйгээ өдөөж чадах юм.
F-цэг /F-Spot буюу хөлийн ул/
Мэдрэлийн бүх судасны төгсгөл байрладаг хөлийн тавхай нь бэлгийн эрхтэнүүдтэй шууд холбоотой. Тийм болохоор маш мэдрэмтгий хөлийн уланд зөөлөн иллэг хийхэд сексийн дур ханамж нэмэгддэг байна. Сексийн үед эрэгтэйдээ хөлийнхөө улыг зөөлөн илэхийг санал болгоорой. Эмэгтэй нь хөлөө цээж рүүгээ шахаж дээш харж хэвтээд эрэгтэй нь өвдөглөж суусан байрлалд байна. Энэ үед эмэгтэйн хөлийн ул эрэгтэйн цээжний ойр байрлах учраас эрэгтэйд эмэгтэйнхээ хөлийг энхрийлэхэд илү хялбар байх болно.
Ж.Индра