Хүнсний тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Давс йоджуулж йод дутлаас сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаа бөгөөд байнгын хорооны хурлдаанаар гарсан зарчмын зөрүүтэй санал дүгнэлтийг Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулав.
Мөн Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу хуучин хуулийг хүчингүй болгож, шинэчилсэн найруулгыг байнгын хороо болон УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар тус бүр санал хурааж, Хүнсний тухай, Хүнсний аюулгүй байдлын тухай хууль болон дагалдах хуулиудыг хэлэлцэн баталлаа.
Одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ.