Тейллор Свифт найз залуугаа танилцуулав

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

Тейллор Свифт найз залуугаа танилцуулав

Дуучин
Тейллор Свифт сүүлийн үед Английн “One Direction” хамтлагийн дуучин
Харри Стайлстай болзож байгаа. Саяхан Тейллорын төрсөн өдрийг хүртэл
хамтдаа тэмдэглэсэн хосууд фэнүүдийнхээ төөрөгдлийг арилгаж, болзоогоо
ил болгох гэж яарахгүй байгаа юм.

Тэгвэл өчигдөр Тейллор
ээжтэйгээ Харриг танилцуулж, өрсдийнхөө харилцааныхаа талаар хэлснийг
Дейлимэйл өнөөдөр  онцолжээ. Өчигдөр Харри Тейллорын гэрт зочлон өдрийн
хоол хамдтаа идсэний дараа Тейлор, түүний ээжтэй  хамт нилээд ярилцсан
байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Харри найз бүсгүй Тейллорыг эгч
Жемма болон дотны найзуудтайгаа мөн танилцуулсан гэх мэдээлэл ч байгаа
аж.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж