МҮОХ-ны Олимпийн чуулган өнөөдөр болж, Д.Загдсүрэн МҮОХ-ны ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо. Дөрвөн жил тутамд хуралдаж, МҮОХ-ны өнгөрсөн дөрвөн жилийн ажлын тайлангаа дүгнэн хэлэлцэж, ирэх дөрвөн
жилийн зорилт төлөвлөгөөгөө хэлэлцэхийн сацуу удирдах төвшний эрхмүүдийг
сонгодог Олимпийн чуулган өнөөдөр МҮХАҮТ-д болсон юм. Чуулганд МҮОХ-ны гишүүн спортын холбоод, аймаг, дүүргийн олимпийн зөвлөл, олимпийн медальтнуудын төлөөллөөс бүрдсэн 100 гаруй хүн оролцов.

Олимпийн чуулганаар Гүйцэтгэх зөвлөл, Хяналтын зөвлөлийн тайланг хэлэлцэхээс гадна Зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн юм. МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд тус байгууллагын ерөнхийлөгч Д.Загдсүрэн, тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Баясгалан, Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав нар нэр дэвшээд байснаас Д.Дорлигжав прокурор чуулганы эхэнд нэрээ татаж буйгаа мэдэгдсэн. Ингээд гишүүдийн олонхийн саналаар Д.Загдсүрэн МҮОХ-ны ерөнхийлөгчөөр улирлан сонгогдож, дахин нэг олимпийн цикльд олимпийн дээд байгууллагыг удирдахаар боллоо.
Мөн өнөөдрийн чуулганаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл болоод Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгов.
С.ЦЭЛМЭГ