Пакистанд вакцин хийх үеэр халдлага гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

Пакистанд вакцин хийх үеэр халдлага гарчээ

Пакистаны Пешавер хотод өнөөдөр хүүхдүүдэд полио вакцин хийж байх үеэр зэвсэгт этгээдүүд халдаж эрүүл мэндийн ажилтан хүнд шарх авчээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр гэмт этгээдүүд Наушира болон Чарсадда хотууд дахь вакциний эрүүл мэндийн багуудад мөн халдсан байна. Түүнчлэн өчигдөр Пакистаны Карачи хотод НҮБ-ын эрүүл мэндийн хөтөлбөрийн дөрвөн ажилтан мөн амиа алдсан аж.

Албаныхан одоогоор гэмт этгээдүүдийг олж тогтоогоогүй байгаа ч эрүүл мэндийн дэмжих үйл ажиллаганд хохирол учруулахыг санаархсан Талибанчуудын ээлжит  гэмт үйлдэл хэмээн сэжиглэж байгаа юм байна. НҮБ-ын албаныхны мэдээлж байгаагаар Пакистан улс нийтийг хамарсан халдварт өвчин хамгийн ихээр гардаг гурван орны нэг аж. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн компанит ажлын үеэр Пакистанд иймэрхүү гэмт халдлага өмнө нь ч бас гарч байсан гэнэ. Албаныхны мэдээлснээр Пакистанд гурван өдрийн турш 5.2 сая полио вакцин хийхээр төлөвлөжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж