33 тэрбумаар бүтээн байгуулалтын ажил хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

33 тэрбумаар бүтээн байгуулалтын ажил хийнэ

Орон нутгийн сонгуулийн үр дүнд
байгуулагдсан орон нутгийн төлөөлөл ирэх онд хийх бүтээн байгуулалт,
хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг гаргадаг. Үүний дагуу Хэнтий аймагт ирэх
онд 33 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн байна.
Тус аймгийн Засаг даргаар Ж.Оюунбаатар агентлагийн дарга нар үүрэг өгч,
ирэх онд хийх ажлын төлөвлөгөө, ажлын явцын талаар үүрэг, чиглэл өгсөн
байна.

2013 онд нийт 33 тэрбум төгрөгийг орон сууц, тоног
төхөөрөмж, сургууль цэцэрлэгийн өргөтгөл зэрэг их бүтээн байгуулалтад
ашиглана гэдгээ Засаг дарга онцолсон байна. Тухайлбал,  Бэрх тосгоны
аврах гал унтраах ангийн барилгад 750 сая, ОБГ-ын агуулахын барилгын
засвар, найман айлын орон сууцны барилгын дээврийн засварт 33,7 сая,
Улсын нөөцийн салбарт 25,5 сая, Биндэр сумын ЗДТГ-ын барилгын их засварт
136,8 сая, Өмнөдэлгэр сумын ЗДТГ-ын барилгын их засварт 123,2 сая,
Дадал сумын нутагт Онон голын төмөр бетон гүүрний засварт 3,5 тэрбум,
Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын тоног төхөөрөмжид 24,3
сая, Батширээт сумын 320 хүүхдийн сургуулийн барилгад 1,2 тэрбум, Хан
Хэнтий цогцолбор сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгад 400 сая,
Баянмөнх сумын сургуулийн 80 ортой дотуур байранд 500 сая, Галшар сумын
цэцэрлэгийн барилгад 400 сая, Мөрөн сумын 50 ортой цэцэрлэгийн барилгад
350 сая, Бор-Өндөрийн 1-р цэцэрлэгт 90 сая зэрэг томоохон хөрөнгө
оруулалт хийхээр төлөвлөсөн байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж