
Сайд С.Эрдэнийн орон нутагт хийж байгаа энэ удаагийн ажлын томилолт нь нийгмийн хамгааллын салбарыг шинэчлэх хүрээнд хэрэгжүүлж байгаа хуулийн хэрэгжилт ямар байгаа, цаашид шинэчлэл хийхэд юуг өөрчлөх шаардлага үүсч буйг талаар орон нутаг дахь нийгмийн даатгал, халамжийн газрынхантай уулзаж санаа бодлыг нь сонсоход чиглэжээ.
Орон нутагт хийж байгаа ажлын томилолтын бүрэлдэхүүнд тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Золжаргал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Х.Уртнасан, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан нар багтжээ. Тэд өнөөдөр үдээс хойшдоо Дархан-Уул аймагт ажиллах юм байна.
Г.ДАРЬ