“Төрийн мэдээлэл”-ийн 14 дэх дугаар хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл”-ийн 14 дэх дугаар хэвлэгдлээ

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн энэ удаагийн дугаарт Бригадын генерал цол хүртээх тухай, Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлжээ.
Мөн Засгийн газрын тогтоолоор баталсан Яам болон аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журмыг нийтэллээ. Хяналт-шинжилгээний хамрах хүрээ, үнэлгээний арга зүй, үнэлэх аргачлал, үнэлгээний үр дүнг хэрхэн хэрэгжүүлэх талаар энэхүү журмаар нарийвчлан тогтоожээ. Яамдын үйл ажиллагааг үнэлэх эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтүүд, түүнийг биелэлтийг хэрхэн үнэлэх талаар журмын хавсралтаас танилцах боломжтой.
Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийн боловсруулах үүргийг энэхүү тогтоолоор Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд болоод Улаанбаатар хотын захирагчид даалгасан байна.
Импортоор оруулж ирж байгаа автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг өөрчлөн тогтоосон Засгийн газрын тогтоолтой “Төрийн мэдээлэл”-ээс танилцах боломжтой. Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавиргын зэрэг боомтоор оруулж ирж буй автобензин, дизелийн түлшинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг тэглэсэн байна. Хилийн бусад боомтоор нэвтрүүлж буй автобензин, дизелийн түлшний импортын татварын хэмжээтэй холбоотой мэдээллийг эмхтгэлийн хуудаснаас авах боломжтой аж.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж