“Болор үзэг”-тэй хамт аялаарай

Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

“Болор үзэг”-тэй хамт аялаарай

Сэтгүүл зүйн оны шилдэг бүтээл шалгаруулдаг “Болор үзэг” наадам энэ жил гурав дахь удаагаа болох гэж байгаа талаар зохион байгуулагчид нь сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус наадмыг МСНЭвлэл, Радио телевизүүдийн академи, Мэдээллийн сайтуудын ассициоц хамтран зохион байгуулж байгаа ажээ. Уралдаанд одоогийн байдлаар 100 гаруй сэтгүүлч бүтээлээ ирүүлээд байна. Шүүлтийн хувьд эхний шатны шалгаруулалтыг хэвлэл мэдээллийн салбар, салбарт мэргэшсэн хүмүүс шүүх бөгөөд харин эцсийн шатны шалгаруулалтыг шүүгчдийн нэгдсэн комисс хийх аж. Тиймээс шүүлтэд эргэлзэх зүйлгүй гэж онцоллоо. Энэ удаагийн наадмын гол онцлог нь хүрэлцэн ирэх зочид, уралдаанд бүтээлээ ирүүлсэн уран бүтээлчдэд урилганы оронд тийз өгөх бөгөөд наадмын хөтөлбөр аяллын хэлбэртэй байх юм байна. Болор үзэг наадмын тэргүүн байрыг цоо шинэ авто машинаар байлах бол бусад байруудыг болор үзэг, мөнгөн шагнал өргөмжлөл дагалдах ажээ. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 25-нд болох ба наадмын талаар мэдээлэл авч, аяллын тийзийг худалдаж авахыг хүсвэл 99278494 дугаараар холбогдоорой.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж