II Елизаветад Антарктидын хэсгийг бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

II Елизаветад Антарктидын хэсгийг бэлэглэв

Антарктидын газар нутгийн хэсгийг хатан хаан II Елизаветагийн нэрээр нэрлэхээр болжээ. Түүний хаанчлалын 60 жилийн ойг тохиолдуулан ийм бэлэг барьжээ гэж “The Telegraph” сонин мэдээлсэн байна.

Хатан хаан Елизаветагийн нэрээр нэршиж буй газар нутаг (Queen Elizabeth Land) нийт 437 мянган квадрат километр бөгөөд Их Британийн нутаг дэвсгэрээс хоёр дахин их байна. Өмнө нь далай бүхий энэ газарт нэр өгөөгүй байжээ.

Шинэ "эзэмшлийг" хатан хаанд Гадаад хэргийн сайд Уильям Хейг  танилцууллаа гэж The Independent сонин бичив. Мөан тэрээр II Елизаветад “Очир алмазан ой” төгсгөлийн арга хэмжээний хүрээнд яамныхаа байрыг танилцуулан олон тооны гадаад айлчлал хийсэнд нь хувиасаа талархав. 

Мөн тэр өдөр, арванхоёрдугаар сарын 18-нд хатан хаан Засгийн газрын хуралдаанд анх удаагаа суулаа. Их Британийн түүхэнд хамгийн сүүлчийн удаа1901 онд таалал төгссөн хатан хаан Викторияд Засгийн газрын хуралдаанд оролцож байжээ.

Антарктидын газар нутгийг өнөөгийн эрх баригч Хатан хааны нэрээр хоёр дахь удаагаа нэрлэж байна. Антарктидын зүүн хэсгийг нээсэн Австралийн судлаач түүнийгээ гүнж Елизаветагийн газар (Princess Elizabeth Land) хэмээн 1931 онд нэрлэж байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж