7-р ангийн төрөлд 94 сурагч оролцсоноос Сант сургуулийн сурагч Г.Сумъяабаатар нэгдүгээр байр, Хобби сургуулийн сурагч Х.Сувд хоёрдугаар байр, 1-р сургуулийн сурагч Ц.Золбаяр гуравдугаар байр, Сант сургуулийн сурагч Э.Саруул, А.Дөлгөөн, Б.Мөнхбилгүүн, 1-р сургуулийн сурагч Э.Энхбаяр нар тус тус тусгай байранд шалгарчээ.
8-р ангийн төрөлд 123 сурагч оролцсоноос Сант сургуулийн сурагч Б.Золбаяр нэгдүгээр байр, 11-р сургуулийн А.Эрхэс хоёрдугаар байр, Сант сургуулийн сурагч Л.Оюунтөгс гуравдугаар байр, Сант сургуулийн сурагч Г.Батбанди, Шинэ-Монгол сургуулийн Л.Дөлгөөн, 1-р сургуулийн С.Хулан нар тус тус тусгай байранд шалгарчээ.
9-р ангийн төрөлд 52 сурагч оролцсоноос Шинэ-Эрин сургуулийн сурагч Э.Энхцацралт нэгдүгээр байр, Сант сургуулийн Х.Билгүүндалай хоёрдугаар байр, 1-р сургуулийн сурагч Б.Төрхүү гуравдугаар байр, Шинэ Монгол сургуулийн сурагч Э.Барболд, Сант сургуулийн Б.Пүрэв, С.Оргил нар тус тус тусгай байранд шалгарчээ.
Шилжилтийн 10-р ангийн төрөлд 61 сурагч оролцсоноос 11-р сургуулийн сурагч Н.Төрцэцэг нэгдүгээр байр, Шинэ Монгол сургуулийн Б.Төгөлдөр хоёрдугаар байр, 11-р сургуулийн сурагч Б.Эрдэнэбаяр гуравдугаар байр, 11-р сургуулийн сурагч Б.Мөнхдэлгэрэх, Шинэ Монгол сургуулийн Т.Бат-Оргил, Г.Сэнгүн нар тус тус тусгай байранд шалгарчээ.
10-р ангийн 66 сурагч оролцсоноос 1р сургуулийн сурагч Б.Бат-Амгалан нэгдүгээр байр, Сант сургуулийн М.Төгсбаясгалан хоёрдугаар байр, Орчлон сургуулийн сурагч Ш.Золбаяр гуравдугаар байр, Мон-Турк сургуулийн сурагч И.Баяртулга, Сант сургуулийн Д.Банзрагч, 11р сургуулийн Б.Жавхлантөгс нар тус тус тусгай байранд шалгарчээ.
11-р ангийн 112 сурагч оролцсоноос Сант сургуулийн сурагч М. Баттүшиг нэгдүгээр байр, Орчлон сургуулийн Д.Будмондэ хоёрдугаар байр, 11-р сургуулийн сурагч З.Гарьд Золбаяр гуравдугаар байр, Шинэ Монгол сургуулийн сурагч Б.Доржзодовсүрэн, 1-р сургуулийн Хишигдэлгэр, Мон-Турк сургуулийн Ганбат нар тус тус тусгай байранд шалгарчээ.
Сургууль, дүүргийн олимпиадаас сонгогдох шаардлагагүйгээр физикийн хичээлд сонирхолтой хэн боловч өөрийн авьяас чадварыг шалган сорих бололцоог олгодог тус олимпиад нь физикийг сонгон суралцах сурагчдын тоог нэмэгдүүлэх, тэдгээрийн физик сэтгэлгээг хөгжүүлэх улмаар сургуулийн ахлах ангийнханд энэ чиглэлийн мэргэжлийг сонгоход нь тус дөхөм үзүүлэх ач холбогдолтой юм.
Олон улсын болон Ази тивийн физикийн олимпиадад улсаа төлөөлөн оролцох сурагчдыг сонгон шалгаруулах, бэлтгэхэд томоохон сорил болдог Физикийн бага олимпиадын хамрах хүрээг тэлэх, улам олон сурагчдыг оролцуулдаг болох үүнтэй холбоотойгоор зохион байгуулалтын ажлыг сайжруулах талаар хийх ажлууд байгаа тухай олимпиадыг зохион байгуулах хорооны гишүүн МУИС-ийн ФЭС-ийн багш доктор, дэд профессор Г.Батсүх, мөн тус сургуулийн багш А.Дулмаа нар ярьсан юм.
Энэхүү олимдиадад сурагчдыг зохион байгуулалттай, идэвхитэй, амжилттай оролцсон 1-р сургууль, 11-р сургууль, Сант, Орчлон, Олонлог сургуулийн баг хамт олонд талархал илэрхийлье.