ХХ зууны Монголын нэрт сэхээтэн доктор, профессор Сономын Лувсанвандангийн нэрэмжит сангаас олгодог Гоо зvйн дээд шагнал гардуулах долоо дахь удаагийн ёслолын ажиллагаа өчигдөр боллоо.
Шагналын эзнээр Пласидо Доминогийн нэрэмжит дуурийн залуу дуучдын олон улсын уралдаан, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаан зэрэг хүн төрөлхтний хэмжээний их сорилго наадамд тэргүүн болон дэд байрт шалгарсан Энхбатын АМАРТҮВШИН тодорч, “С.Лувсанвандангийн нэрэмжит гоо зүйн дээд шагнал” хүртжээ.
"С.Лувсанвандан сан"-гаас олгодог Гоо зүйн дээд шагналыг санаачлагчид шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн байв. Шагналыг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Төрийн соёрхолт Д.Сосорбарам нарын гайхалтай уран бүтээлчид хүртэж байсан юм. Сонирхуулахад, Гоо зүйн дээд шагналын эзнийг 10 сая төгрөгөөр шагнаж урамшуулдаг билээ.
Б.МАРАЛ