
Жагсагчид Засгийн газрыг хүчингийн гэмт хэргийг таслан зогсоож чадахуйц хатуу хууль боловсруулж, энэ гэмт хэргийг таслан зогсоох талаар дорвитой арга хэмжээ авахгүй байна хэмээн буруутгаж, хүчингийн гэмт хэрэг үйлдэгчдэд цаазаар авах ял оноохыг шаардсан байна. Мөн эсэргүүцлийн жагсаалд оролцогчид охид эмэгтэйчүүд гадуур гарахаас айж буйгаа илэрхийлэн тэднийг хамгаалахыг Засгийн газраасаа шаардсан байна. Энэтхэгийн Дэли хотод бусад хотуудыг бодвол хүчингийн хэрэг илүү их гардаг бөгөөд өнгөрсөн онд 572 хүчингийн хэрэг гарсан байна. Харин энэ жил хэргийн тоо 635-т хүрч өсчээ.
Б.АНХТУЯА