ЦЕГ-аас анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

ЦЕГ-аас анхааруулж байна

Шинэ жилийн баярыг угтан Цагдаагийн ерөнхий газраас иргэд, аж ахуйн нэгжүүдэд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Шинэ жилийн баяраа тэмдэглэхдээ архи, согтууруулах ундааг зохистой хэрэглэх, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүндээ анхаарал, халамж тавьж  гэмт халдлагад өртөх, осгохоос сэргийлж гэр оронд нь хүргэж өгөх арга хэмжээ авах
  • Баярын өдрүүдэд хүнсний аюулгүй байдлаа хангаж чанарын шаардлага хангасан баталгаатай бараа бүтээгдэхүүн худалдан авах
  • Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх
  • Салют /пиротехник/-тэй болгоомжтой харьцаж, зөвшөөрөгдсөн газраас чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн худалдан авч,хэрэглэх бол  мэргэжилтний туслалцаа авах
  • Галын аюулаас урьдчилан сэргийлж, олон нийтийн газарт салют /пиротехник/-ийн хэрэгсэл хэрэглэхдээ аюулгүй байдлаа хангаж мэргэжлийн байгууллагын туслалцаа авах
  • Баярын өдрүүдэд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж өмч хөрөнгөндөө /автомашин, цүнх сав, дээл хувцас, гэх мэт эд зүйл/ анхаарч манаа харуул, жижүүртэй газарт байлгаж, тэдний ажлын хариуцлагыг сайжруулахыг зөвлөж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж