Оросын онгоцоор Монголоос хэнийг зөөв

Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

Оросын онгоцоор Монголоос хэнийг зөөв

ОХУ-аас Улаанбаатар хотод онгоц ирүүлж, нэгэн чухал эрхмийг Кремлийн эмнэлэг рүү шууд хүргүүлсэн гэсэн мэдээлэл тодорхой хүрээнийхний дунд дуулджээ. Үүр шөнийн цагаар гэнэт ийнхүү онгоц ирүүлэн Кремль рүү хүргүүлэхийг бодоход Монгол дахь Элчин сайдын яамны ажилтан юм уу, нөлөө бүхий бизнесмэн байж магадгүй гэсэн таамаглал байгаа аж. Энэ мэдээллийн араас Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын бие чилээрхэв үү гэсэн таамаг дэгдэж магадгүй ч тэрээр өнөөдөр ч ажлаа хэвийн хийж байгаа гэсэн хариулт бид авлаа.

Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр бол энэ сарын 14-15-нд шилжих шөнө ОХУ-аас арав гаруй хүний нисэх бүрэлдэхүүнтэй ИЛ-76 хэмээх ачааны онгоц Улаанбаатар хотод буун, хэдхэн цаг саатаад ОХУ-ын иргэд болох эхнэр, нөхөр хоёрыг авч явсан аж. Гэхдээ одоогоор тэд ЭСЯ-нд ажилладаг эсэх мэдээлэл тодорхойгүй байна. Гэхдээ эрүүл мэндийн шалтгаанаар юм уу, гэнэтийн зайлшгүй тохиолдол гарсан учраас л ОХУ-аас онгоц дуудаж ирүүлсэн болов уу гэсэн таамгийг албан бус эх сурвалжууд хэлж байгаа юм.

А.АМАР    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж