![](https://news.mn/wp-content/archive2/world/photo/2012/12/194b158417dd6e0a/0162d57fefb39dbfbig.jpg)
“Fox” телевиз удахгүй болох Зул сарын баярыг тохиолдуулан хүүхэд, багачуудын хамгийн ихээр үзэх дуртай дээрх кинонуудыг гаргаж эхлээд байжээ. Түүнчлэн Америкийн нэрт найруулагч Кве́нтин Таранти́ногийн хамгийн сүүлийн уран бүтээл, гэмт хэргийн тухай өгүүлэх, ирэх оны “Алтан бөмбөрцөг”-ийн таван номинаццид нэр дэвшээд байгаа “Django Unchained” маягийн цус урсгасан бүтээлүүдийг ч мөн түр хугацаагаар дэлгэцэнд гаргахыг зогсоосон байна. Энэ үеэр “Fox” телевиз “Хүн бүрийн зүрх сэтгэлийг шархлуулсан дээрх хэрэгт бид маш их харамсаж байгаа. Үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалж бид зарим нэг киног түр хугацаагаар хаах шийдвэр гаргасныг дэмжиж байна гэсэн мэдэгдэл хийжээ.
Э.АНХТУЯА