Оюутолгой нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

Оюутолгой нээлтээ хийнэ

Оюутолгойн зэс
алтны арвин нөөцөд тулгуурласан Хүдэр баяжуулах үйлдвэр энэ сарын 27-нд нээлтээ
хийнэ. Тус уурхай өнгөрсөн зунаас хүдэр олборлож эхэлсэн. Мөн Өвөрмонголын
“Эрчим хүчний групп”-ээр дамжуулан Баяннуур аймгаас Баяжуулах үйлдвэрийн эрчим
хүчний асуудлыг шийдэж чадсан учир ийнхүү үйлдвэрлэлийн шатанд дэвшин орох гэж
байна.

Нээлтийн
ажиллагаанд Ерөнхий сайд тэргүүтэй төр засгийн төлөөлөгчид оролцох товтой
байна. Оюутолгой уурхайн анхны бүтээгдэхүүн цахилгааны хангамжаа шийдсэнээс
хойш гурван сарын дотор гарна хэмээн компанийнхан мэдэгдэж байсан бөгөөд ийнхүү
ондоо багтаан дэлхийд томд тооцогдох үйлдвэр өмнийн говьд ажиллаж эхлэх нь.
Оюутолгойд ашиглах гүний уурхайн болкчлон олборлох технологийг өдгөө дэлхийн цөөхөн
оронд ашиглаж буй юм.

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж