Москвад 15 зорчигч саатаад байна

Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

Москвад 15 зорчигч саатаад байна

“МИАТ” ХК-ийн Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр өчигдөр нисэх ёстой байсан 15 зорчигч Москвад саатжээ. “Зорчигчдыг тасалбараа шалгуулахаар зогсч байтал Москва дахь “МИАТ” компанийн төлөөлөгч н.Энхтүвшин гэгч 15 оюутанд "Монголд цаг агаар тааруу байгаа тул нислэг хойшилсон" гэсэн тайлбар хэлжээ. Гэтэл удалгүй бусад зорчигчдыг онгоцонд суулгаж эхэлсэн тул өнөөх оюутнууд шалтгааныг лавлахад, “Даац хэтэрсэн, та бүхэн дараагийн нислэгээр нисэх боломжтой. Энд саатах хугацаанд бидний зүгээс зочид буудал, хоолны мөнгө өгөхгүй. Эсвэл Сөүлээр дамжин нисч болно” гэсэн хариулт өгчээ. Энэ талаар Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхий нарийн бичгийн дарга Х.Батхишиг News.mn-д мэдээлэв. Москвад саатаад буй оюутнууд МСЭ-д хандсаны дагуу тэрбээр бидэнтэй холбогдсон юм.

Оюутнуудыг яагаад Москвад үлдээсэн талаар “МИАТ” компаниас тодруулахад “Бид 15 зорчигчийг Зочид буудалд байлгаж байгаа. 15 зорчигчийн ес нь оюутан гэсэн. Өнөөдөр “Аэрофлот”-ын нислэгээр Улаанбаатар руу ниснэ. Маргааш өглөө Монголд ирнэ” гэсэн тайлбар өглөө.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж