Лос-Анжелесийн олон нийтийн мэдээллийн албаны төлөөлөгч Дэйн Ливи “Сэнди Хук сургуульд гарсан аймшигт хэрэг биднийг өөрчлөгдөж, сэрэх хэрэгтэйг харуулж байна. Учир нь бид иймэрхүү хэрэг гарахад өөрсдийгөө болон хүүхдүүдээ яаж хамгаалах вэ? Хэдийгээр бид улс төрийн нөхцөл байдал болон хуулиараа иргэдийнхээ аюулгүй нөхцөл байдлыг хангаж чадаж байгаа гэж боддог ч нөхцөл байдал бидний бодож, төсөөлснөөс огт өөр байна” хэмээн бичсэнд Facebook хэрэглэгчид сэтгэгдэл бичиж, Twitter-ээс олон жиргэгчдийг араасаа дагуулсаар байгаа аж. Энэ мэтээр Америкийн ард түмэн, мэргэжил нас, хүйс харгалзахгүйгээр олон нийтйин сүлжээ сайтуудаар дамжуулан “Сэнди Хук” сургуулийн аймшигт аллагын талаар үзэл бодлоо илэрхийлсээр байгаа гэнэ.
Ньютауны аллагаар амьсгалж байна
АНУ-ын Коннектикут мужийн Ньютаун хотын бага сургуульд гарсан олныг цочирдуулам хэрэгт америкчууд төдийгүй дэлхийн олон улс үндэстнүүд интернэт, олон нийтийн сүлжээ сайтуудыг ашиглан дуу хоолойгоо илэрхийлсээр байна. Энэ ч гайхаад байхаар зүйлгүй юм. Араатан мэт авирласан дээрх үзэгдлийг олон нийт зүгээр хараад суухгүй нь лавтай.
Э.АНХТУЯА