
Хүн зодсон хүнийг уг нь шийтгэдэг. Гэхдээ энэ хүнээс хууль хяналтынхан айдаг бололтой. Уламжлал гэх үү, улиглал ч юм уу, бүү мэд. Тэр дахиад л хүн зодсон байна. Тэгэх тэгэхдээ бүр олимпийн аваргад гар хүрсэн тухай мэдээ өнөөдрийн сонингуудаар дүүрэн гарчээ.
Урьд нь энэ хүн шоронд ял эдэлж байгаад гарч ирсэн боловч төд удалгүй боксчин залууд гар хүрч л байлаа. Баарны хяналтын камерт бичлэг нь үлдчихээд байхад нанчилдаантай Одхүү тэгэхэд бараг шийтгэлгүй өнгөрч чадсан юм. Харин энэ удаа яахыг мэдэхгүй. Олимпийн аваргад гар хүрсэн гэх мэдээллийг түүний ойрын эх сурвалжууд үгүйсгэж байгаа ч ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны дарга, улсын заан Ц.Баярсайханыг зодож танхайрсан нь маргаангүй үнэн гэнэ.