Афганистаны уурхайд 10 хүүхэд амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

Афганистаны уурхайд 10 хүүхэд амиа алджээ

Афганистаны зүүн өмнөд хэсэгт орших нэгэн жижиг уурхайд өнөөдөр дэлбэрэлт болсны улмаас арван хүүхэд амиа алдаж, хоёр хүүхэд хүнд бэртжээ. Цагдаа нарын мэдээлж байгаагаар дэлбэрэлт гарсан уурхай Афганистаны Нангархар мужийн Каперар дүүргийн Даулатзей тосгонд байрладаг юм байна. Дэлбэрэлт болох үеэр хохирогчид түлш бэлтгэх зорилготой уурхайн ойролцоо ийнхүү цугласан байсан хэмээн албаныхан тайлбарлажээ. Тэдний ихэнхи нь 9-11 насныхан байсан гэнэ. Дэлбэрэлт болсон шалтгааныг цагдаа нар мөрдөн шалгаж байгаа бөгөөд хүнд гэмтсэн хоёр охиныг одоогоор эмнэлэгт хүргэжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж