Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд болж байна. Тус хуралдаанаар “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийг хэлэлцэж байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан уг хөтөлбөрт тусгаснаар нийслэлийн гэр хорооллыг барилгажуулснаар хорт утааг багасгаж чадна гэж үзэж буй. Ингэхдээ 75 мянган айлын орон сууцыг нийслэлд барина гэж тооцоолжээ. Түүнчлэн Улаанбаатар хот дотор 4000 орчим км хатуу хучилттай авто зам барих шаардлагатай байгаа. Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх хөрөнгийг ямар эх үүсвэрээс босговол илүү боломжтой талаар одоо ид хэлэлцэж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж