“Мэйми” бодисыг архиар даруулаад заншчихжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

“Мэйми” бодисыг архиар даруулаад заншчихжээ

Өмнөговь
аймагт нүүрс тээвэрлэлтэд явж байгаа олон тонны даацтай ачааны
машинуудын жолооч нар “Мэйми” гэдэг сэргээшийн төрлийн мансууруулах
бодисыг хэрэглэдэг талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл энэ бодисын үйлчлэлийг нэмэгдүүлэх үүднээс сүүлийн үед архиар
даруулах моод дэлгэрээд байгаа аж. Жолооч нар рейсээ олон болгохын тулд
ийнхүү унтах нойроо умартан хэд хоногоор гөлрөн давхилдах болжээ.

Саяхан
тэнд очоод ирсэн нэгний ярьснаар бол жолооч нарын кабинд хямд үнэтэй
архи нэлээн хэдэн лонх байнга зэхээстэй явдаг болсон гэнэ. Говьд ямар
замын цагдаа харагдах биш, жолооч нар байнгын халаалттай явдаг болжээ.
Олон рейс хийх тусам авдаг хэд нь нэмэгдэх учраас ийнхүү “сэргээш”
хэрэглэх нь ихэссэн аж. Энэ бодисыг хууль бусаар оруулж ирэн
наймаалагсад зохион байгуулалтад орж, том том жийп машин хөлөглөж давхих
болсон гэнэ шүү.


Эх сурвалж: www.wikimon.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж