Ливи улс өмнөд хилээ хаав

Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

Ливи улс өмнөд хилээ хаав

Ливийн парламент холбоотнуудын идэвхитэй үйл ажиллагаа явагддаг өмнөд хилийг түр хугацаанд хаах болсон тухай өчигдөр мэдэгджээ. Тус улсын парламентын төлөөлөгч Омар Хамиданы мэдэгдсэнээр хууль бус цагаач, хууль бус бараа бүтээгдэхүүнтэй тэмцэх үүднээс ийнхүү хил хаах болсон бөгөөд хилийн зурвастай ойролцоо орших долоон мужийн шалган нэвтрэх цэгийн хяналтыг чангатгасан байна.

Харин эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Ливийн Чад, Нигер, Судан, Алжиртай ойролцоох өмнөд хил хэр удаан хугаацагаар хаалттай байх нь тодорхойгүй байгаа аж. Ливийн Засгийн газраас өнгөрсөн жилээс эхлэн өмнөд хилийн  мужуудад хууль бус, үйлдэлтэй тэмцэх ажиллагааг хийж эхэлсэн байна. Саяхан Ливийн парламентын гишүүн Суад Ганур саяхан хийсэн мэдэгдэлдээ лалын бүлэглэлүүдийн хойд хил дэх үйл ажиллагаа дахин идэвхижсэний улмаас өмнөд хил дэх анхаарал суларч, хууль бус гэмт үйлдлүүд ихсэх болсныг онцолсон байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж