Нийслэлийн Сүлд модыг гэрэлтүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

Нийслэлийн Сүлд модыг гэрэлтүүллээ

Жил бүрийн шинэ жилээр Сүхбаатарын талбайд сүндэрлэдэг сүлд модны гэрэлтүүлгийг энэ жил анх удаа албан ёсоор  асаах ёслол боллоо.   Нийслэлийн төв талбайг чимэглэх сүлд модыг гэрэлтүүлэх ёслолын ажиллагаанд  Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн шилдэг сурагчдын хамт оролцож Сүлд модныхоо гэрэлтүүлгийг асаасан юм.  Энэ үеэр хотын дарга хүүхэд насныхаа шинэ жилийн дурсамжуудаас хуваалцлаа. Ийнхүү энэ жилээс эхлэн  жил бүрийн шинэ оны өмнө Нийслэлийн сүлд модыг гэрэлтүүлэх ёслолыг зохион байгуулж байх юм  гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж